Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа

Barimt.mn
2024/07/10

Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн 22 сайд, 16 яамтай байхаар баталсан.

Тус хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэршлийг өөрчлөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгосон юм. Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг томилсон.

Шинээр томилогдсон сайд өнөөдөр тангаргаа өргөн үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Улсын их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тамга тэмдгийг гардуулсан. Ажил хүлээлцэх энэхүү ёслолд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал оролцож, “Туршлагатай хүн тус салбарт сайдаар томилогдсон тул Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын бодлого зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16