Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Barimt.mn
2024/09/17

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг уулзаж, хуримтлалын сангийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Дэлхийн банкны судлаачид одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлээр иргэдийн худалдан авах чадварт нийцэхгүй, өндөр үнэтэй орон сууцыг түлхүү санал болгодог тухай хэлдэг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй буюу хөрсний болон агаарын бохирдол үүсгэхгүй, амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олговол худалдан авах чадварт нийцнэ гэсэн зөвлөмж өгсөн.

2025 оноос эхлэн амины орон сууцны хөтөлбөрийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, инженерийн шугам сүлжээ орох боломжгүй орон сууц барих бүсүүдэд бие даасан эх үүсвэртэй амины орон сууц барих боломжийг бүрдүүлэх юм. Мөн амины, эрчим хүчний хэмнэлттэй, түрээсийн орон сууц зэргээр төрөлжүүлэх зорилт тавьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даал… 2026/02/13
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдэл гаргажээ 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоно Өчигдөр
Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ Өчигдөр
Таван байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ Өчигдөр
"Урт цагаан"-ыг архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай… Өчигдөр
Хотын агаарын бохирдол хэмждэг харуулуудын мэдээгээр 2025/12/24
Явган замын цагдаатай болчих юм уу? П.Батчимэг гишүүн ээ 2025/12/09
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто … 2025/12/08
Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны… 2025/12/08
"Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталлаа 2025/12/05
Биржийн нүүрсний экспортын хэмжээг шинэчиллээ 2025/12/04
Гадаад валютын нөөц 6,0 тэрбум ам.долларт хүрчээ 2025/12/03
​COP30 Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах бодлогоо тан… 4 цагийн өмнө
“Google Pay” төлбөрийн системийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ Өчигдөр
“Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт… 2025/11/17
МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025/11/17
Дүүжин замын тээврийн төсөлд НОБГ хамтран ажиллаж байна 2025/11/14
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж байна 2025/11/13
268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ 2025/11/12