​БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Barimt.mn
2024/09/05

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд Дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах билээ.

 Таван жилийн өмнө 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд Дарга Ван Чишань Монгол Улсад айлчилж байсан юм. Хань Жөн 2023 онд БНХАУ-ын дэд Даргаар сонгогдсон бөгөөд III Чарльзыг ИБУИНХУ-ын хаан ширээнд өргөмжлөх ёслол, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулганд оролцож, 2024 оны 5-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хамт Орос-Хятадын экспог нээж байв. 

Хань Жөн 2003-2012 онд Шанхай хотын дарга, 2012-2017 онд тус хотын намын хорооны даргаар ажиллах хугацаанд Шанхай хотын ДНБ 65 тэрбум ам.доллараас 480 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ний үзүүлэлтээрээ Хятадын муж, хотуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Шанхай хотыг Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Луугийн толгой” гэж нэрлэдэг. Тэрээр 2018-2023 онд Төрийн Зөвлөлийн тэргүүн Шадар сайдаар ажиллаж, Хятадын эдийн засгийн бодлого төлөвлөлтийн асуудлыг бүхэлд нь хариуцаж байжээ. Хань Жөн Монгол дахь айлчлалаа өндөрлөөд ОХУ-ын Владивосток хотноо Алс Дорнодын эдийн засгийн чуулганд оролцох ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16