Д.Амарбаясгалан: Нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн кампанит ажлыг бүрэн зогсоосон

Barimt.mn
2024/06/19

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-нд бичиг хүргүүлсэн талаараа мэдээлэл өглөө.

Д.Амарбаясгалан “МАН-ын сонгуулийн төв штабаас хоёр хоногийн өмнө улс төрийн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбоотой. МАН-аас УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ажиллаж байсан П.Отгонбаатарын гэмт үйлдэлтэй холбогдуулан Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ СЕХ-нд хандан албан бичгээр хүргэлээ.

Энэ сарын 15-16-нд шилжих шөнө иргэн Б амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон. Амь хохироогч П.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллахаар явж байсан учраас бид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.

Нэр дэвшигч Г.Сайханбаярын хувьд тухайн гэмт хэрэгт холбогдогчтой уулзаж, гэрээ хэлцэл байгуулаагүй хэдий ч МАН-ын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, эмх замбараатай явуулах үүднээс уг шийдвэрийг гаргасан.

Гэвч энэ явдлын зарим нам, нэр дэвшигч кампанит ажлынхаа хэсэг болгон ашиглаж байгааг нэр дэвшигчийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Сонгуулийн кампанит ажил илүү хариуцлагатай, ёс зүйтэй явах ёстой цаг үе дээр бид ирээд байна. Иймд  улс төрийн намууд, улстөрчид уг асуудалд хариуцлагатай, илүү идэвхтэй хандахыг уриалж байна. Нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг бүрэн зогсоосон гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16