Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийллээ

Barimt.mn
2024/06/14

УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшигчдийн уулзалт Сүхбаатар аймагт үргэлжилж байна. Нэр дэвшигчид зургадугаар сарын 12-нд тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга сумын иргэд, сонгогчидтой уулзаж өнгөрсөн хугацаанд Засгийн газар, МАН-аас орон нутаг, улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн ажлууд болон 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Зүүн бүсэд нэр дэвшиж буй МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан багт Пүрэв-Очирын Анужин, Мөнгөнцогийн Ганхүлэг, Ухнаагийн Отгонбаяр, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Лхагвасүрэнгийн Соронзонболд, Цагаанхүүгийн Идэрбат нар нэр дэвшиж байгаа.

Нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн онцлог, МАН-аас зүүн бүс нутагт хийх ажлууд, үүнийг гардан хэрэгжүүлэх багаа Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэн ирж буй шалтгаан, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал зэргийг сумдын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зүүн бүс нутгийг эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр, логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тулгуурлан аймаг, сум бүрийн онцлог, бусдаас ялгарах байдлыг уялдуулж хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Эрдэнэцагаан суманд гэхэд олон улсын зэрэглэлтэй Бичигт боомт оршдог.  Хүрэн нүүрсний дөрвөн уурхайтай. Дархан цаазат Лхачин вандад уул, Зотол хан уул, Талын халиун буган сүрэгтэй, Егүзэр хутагтын мэндэлсэн Мэндсайханы дов зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрууд оршдог. 

Дарьганга сум төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд, Ганга нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газартай. Дарьгангын мөнгөн урлал, хурдан хүлгээрээ алдартай нутаг юм. Эдгээрийг түшиглээд зүүн бүсийн аялал жуулчлалын дэд бүтэц, томоохон хөрөнгө оруулалтыг татах, байгаль, соёлын өвийн цогцолборууд байгуулж Сүхбаатар аймаг руу жуулчдын урсгалыг татах боломж, гарц шийдлүүдийг МАН мөрийн хөтөлбөртөө бодитой тусгасныг нэр дэвшигчид онцлов.

Зүүн бүсийн Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Чойбалсан, Хөөт, Бичигт чиглэлийн төмөр зам, босоо тэнхлэгийн автозам  зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийхээр МАН төлөвлөсөн. Ингэснээр зүүн аймгууд хоорондоо, аймаг сум хоорондоо автозамаар холбогдоно. Ажлын байр бий болно, дундаж давхарга тэлэх юм.   

Орон нутгийн иргэд, малчдын хувьд өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын улмаас ихээхэн хохирол амссан, Асгат сум л гэхэд нийт малынхаа тал хувийг алдсан, одоо 100 гаруй мянган толгой малтай зусаж байгаа аж. Харин Засгийн газраас зудын хүндрэлтэй үед малчдад зориулж “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс орны хэмжээнд зөв бодлогоор өрнүүлсэн нь цаг үеэ олсон оновчтой ажил болсон хэмээн үзэж байна.  

Мөн Монгол Ардын нам засагласан найман жилд авлигын эсрэг тэмцэл эрчимжиж, олон жил хуримтлагдсан өрийг дарж, олон жил гацаанд байсан боомтуудыг сэргээсэн зэрэг олон ажлыг хэрэгжүүлсэн. Эдгээр ажлуудыг үргэлжлүүлэхэд төрийн бодлого тогтвортой байх нь чухал учраас иргэд, сонгогчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16