УИХ-ын дарга Г.Занданшатар Алтай, Түрэг судлалын олон улсын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

Barimt.mn
2024/04/26

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус чуулга уулзалтад оролцож буй Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа тэргүүтэй Алтай, Түрэг судлалын олон улсын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Тэрбээр, энэ удаагийн чуулга уулзалтаар Алтай судлалын орчин үеийн чиг хандлагын талаар ярилцаж, Монгол, Алтай, Түрэг судлалын эрдэмтэд чуулж, өөрсдийн мэдлэг, туршлагаа солилцон мэтгэлцэн харилцаа холбоогоо бататгаж байгаа нь Монгол судлал, Алтай судлал, Түрэг судлалын хөгжилд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэлээ.


Алтай дамнасан улс орнуудын хэл, соёл, түүх, уламжлал, угсаатны хөгжил харилцан хамааралтай бөгөөд Алтайн бүлэгт хамаарах хэлний нийтлэг байдлыг улам нарийвчлан судлах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын дарга онцлов. 


Олон улсын эрдэмтэн, судлаачид, улс төрчид, шийдвэр гаргагчид нэгэн дор чуулж, Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, өөрсдийн үнэтэй саналаа хуваалцсан нь энэ удаагийн чуулга уулзалтын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев дурдаад Улсын Их Хурлын даргад баяр хүргэлээ.


Мөн Алтай язгуурын хэл, соёл, түүхийн улбаа нэгтэй улс үндэстнүүдийн соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэх олон талын ач холбогдолтой болохыг онцлоод Дундад Азийн Түрэг хэлтэй ард түмэнд энэхүү чуулга уулзалтын талаар мэдээлэл өгч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ жил Зүчийн хаант улс буюу Алтан Ордны улсын 800 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасныг уламжлаад энэ хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар ажиллаж байгааг танилцуулав.

Олон улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч Шахин Мустафаев хоёр дахь жилдээ уг чуулга уулзалтад оролцож байгаа юм.


Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Алтай, Түрэг, Монгол судлалын эрдэмтэд НҮБ-ын Тогтвортой хөгжлийг зорилгын хэрэгжилтийг хангахад Алтайн бүс нутгийн хэмжээнд хэрхэх талаар олон талт хэлэлцүүлгийг өрнүүлсэн нь үр дүнтэй болсон гэв.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Алтай, Түрэг судлалын хамтарсан судалгаа, шинжилгээний санал санаачилгуудыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16