Катар Улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ

0
2075

Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид /2023.02.12/-ны өдөр Катар улсын иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийн томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. “МИАТ” ТӨХК компани Зам тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон.

 Мөн уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэсэн бөгөөд уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон камерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.