Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан Ховдын Засаг даргыг огцрууллаа

0
1798

/2022.8.17/ Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын ажлыг удаашруулсан Ховд аймгийн засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргажээ.

Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг хуулийн дагуу огцруулж байгаагаа мэдээллээ. Ийнхүү 15 хоногийн дотор Засаг даргыг шинээр дэвшүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар