Замын-Үүд – Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10, 09:20, 09:30 цагт Замын-Үүд сумын галт тэрэгний буудлаас хөдлөх аж. Автобусны тасалбарыг захиалахад сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэнэ. Шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцна. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө хариуцах журамтай байна. Замын-Үүдээс Эрээн хот руу явах автобус том хүн 25.000, хүүхэд 12.500 төгрөгөөр үйлчилж байгаа талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Сүүлийн үеийн мэдээллэл
ААН-үүдэд 230 тэрбум төгрөгийн зээл олгоно
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Гурил үйлдвэрлэгч...