Хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл, чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байна

0
1127

2023 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжих эхлэх Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар бусад холбогдох албан хаагчдын хамт 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймагт ажиллан хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлаар орон нутгийн удирдлагууд, Засаг даргын Тамгын газрын дарга, Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид болон аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нарт мэдээлэл, чиглэл өгөх уулзалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс татан буулгах шийдвэр гарсан. Шийдвэртэй холбогдуулан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймагт ажиллаж байна.