Бурхан багшийн Их Дүйчэн өдөр бүх нийтээр амарна

0
214

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр аргын тооллын 2022 оны 06 дугаар сарын 14-ний мягмар гараг, билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр тохионо. 

НҮБ-ын ерөнхий ассемблейгаас 1999 оноос тус өдрийг Олон улсын тэмдэглэлт өдөр болгон тунхагласан бөгөөд бурханы шашинтай улс орнуудад бүх нийтийн баяр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Улмаар Монгол Улсын УИХ-ын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Бурхан багшийн их дүйчэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм.