Хууль бусаар алт олборлосон 360 иргэнийг уулнаас албадан буулгажээ

0
819

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг шалгажээ.

Шалгалтаар 1.42 га талбайд олборлолт хийж эвдрэл үүсгэсэн. Мөн хууль бусаар ашигт малтмал гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнийг уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр болов. Мөн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалж: МХЕГ