Монголд ирсэн оросуудын 34 хувь нь байнга оршин суухаар төлөвлөжээ

0
3000

МҮХАҮТ-аас манай улсад ирсэн ОХУ-ын жуулчдад тулгарч буй бэрхшээл болон дэмжлэгийг тодруулах зорилгоор судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 28.8 хувь нь аялал жуулчлалаар,  21.2 хувь нь Орос-Украины мөргөлдөөнд оролцохоос татгалзан дүрвэж ирсэн, 18.3 хувь нь ажил хийх, 12 хувь нь суралцах зорилгоор ирсэн байна.

 Эдгээр иргэдийн 34.8 хувь нь Англи хэлээр ярьдаг, ойлгодог,  42.1 хувь нь Монгол хэлийг ямар нэг хэмжээнд ярьж ойлгодог бол 24 хувь нь Монгол хэл мэдэхгүй байна. Судалгаанд оролцсон иргэдийн 97.9 хувь нь Улаанбаатар хотод байрлаж байгаа ба 40.2 хувь нь түрээсийн байранд, 39.8 хувь нь зочид буудалд, 15.5 хувь нь найз нөхөд, гэр бүлийнхээ гэрт амьдарч байна гэжээ.

Цаашид Монгол улсад хэр удаан хугацаанд байх төлөвлөгөөтэй байгааг тодруулахад 28.3 хувь нь нэг сараас дээш хугацаанд, 28.3 хувь нь Монгол улсад байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаа бол 34 хувь нь тодорхой хэлж мэдэхгүй гэжээ.

Иргэдийн 82.6 хувь нь визээ сунгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Монгол улсад банкны данс нээлгэн карт авах, гүйлгээ хийхэд бэрхшээлтэй байна гэсэн байна.

Эх сурвалж: МҮХАҮТ