БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх программыг түр нээжээ

0
678

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn цахим системээр явагдана.

Бүртгэлийн программ тухайн өдрийн 9:00 цагт албан ёсоор нээгдэх юм.Харин иргэдэд бүртгэлийн программтай танилцах, туршилт хийх боломжийг олгох үүднээс өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэл түр хугацаагаар программыг нээсэн болохыг Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газраас мэдэгдлээ.

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах юм. Энэхүү шалгалтад хэрхэн бүртгүүлэх зааврыг гаргасан байна.