Даатгуулагчдын 60 хувь нь НДШ-ийн буцаалтад хамрагдах боломжтой

0
719

Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэж эхэллээ. Засгийн газар тодорхой хэмнэлт хийж, хэмнэсэн эх үүсвэрийг иргэдийн амьжиргааг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд хувийн хэвшлийн байгууллагын ажилчны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох асуудал тусгагдсан. Харин Монголын үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ээс нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгохдоо аж ахуй нэгж, байгууллагаар нь хязгаарлах бус ажилтны цалингийн хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэдэг санал оруулж ирсэн байна.

Даатгуулагчдын хувьд сарын цалин сая ба түүнээс доош бол төлсөн НДШ-ийнхээ 50 хувийг сар бүр авах боломжтой гэсэн үг. Ойролцоогоор албан журмаар даатгуулагчдын 60 гаруй хувь буюу 500 мянга гаруй иргэн НДШ-д төлсөн тавтварынхаа 50 хувийг буцаан авах боломжтой байна.

Нийгмийн даатгалд даатгуулагчдын: /2021 оны эцсийн байдлаар цалингийн хэмжээ/

-12.5 хувь нь 420 мянган төгрөг хүртэлх цалинтай

-22.9 хувь буюу 420-700 мянган төгрөгийн цалинтай

-16.4 хувь буюу 700-900 мянган төгрөгний цалинтай

-14.9 хувь нь 900-1.100 сая төгрөгийн цалинтай байна.

Харин нэг сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагч 33 хувь 200 мянга гаруй иргэн байгаа бөгөөд эдгээр иргэд НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод хамрагдах боломжгүй гэсэн үг юм.