БНСУ визийн хязгаарлалтаа цуцална

0
1678

БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцалж, виз олголт хэвийн журамд шилжиж буйг дурджээ.

Элчин сайд яамны мэдээлэлд:

Ковид-19 цар тахлаас үүдэн гадаадаас орж ирэх урсгалыг хязгаарлах зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоогоод байсан аяллын зорилготой богино хугацааны(С-3) ангиллын визийг 2022 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлж, визний мэдүүлэг авч эхлэх боллоо.

• Богино хугацааны болон олон удаагийн(Multiple) виз.

– Богино хугацааны(С-3) визний хамрах хүрээ нь аялал, гэр бүлдээ зочлох, бизнес зэрэг бусад бүх төрлийн ангиллын визэнд хамаарна.

– 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хүчингүй болгосон богино хугацааны олон удаагийн(Multiple) виз сэргээгдэж, хүчин төгөлдөр болно.

*Олон удаагийн(Multiple) визний хүчинтэй хугацаа дуусаагүй тохиолдолд шууд ашиглах боломжтой. /2022 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс хойш/

– Виз мэдүүлгийн бичиг баримтаас тусгаарлалтад орох зөвшөөрлийн хуудас хасагдана.

– БНСУ-ын Хууль зүйн яамны цахим виз* хэвийн олгогдож эхэлнэ.

*Шилдэг боловсон хүчин, эмчилгээний зорилгоор зорчих тохиолдолд Хууль зүйн яамнаас цахимаар олгогддог журмын дагуу, уригч байгууллага нь визний портал(www.visa.go.kr) цахим хуудсаар дамжуулан хүсэлт гаргана.

*Энэхүү шийдвэр нь БНСУ-ын Ковид-19 цар тахлын цаашдын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөх боломжтой