Цагт 300 тн ус соруулах хүчин чадалтай 2 мотопомп хүлээлгэн өглөө

0
2056

Үер ус гал түймэр, гамшиг осол гээд бүхий л зүйлийн түрүүнд нойртой нойргүй цаг наргүй зүтгэдэг хүмүүсийн нэг бол Онцгой байдлын алба хаагчид билээ. Тиймээс онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангаж сайжруулж өгөх нь чухал юм.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс өмнө нь нэг цагт 20 тонн ус соруулах хүчин чадал бүхий мотопомп ашигладаг байсан.

Гэтэл өнгөрсөн 07 болон 08 дугаар сард орсон хүчтэй борооны улмаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст иргэд, аж ахуйн нэгжээс 30 дуудлага мэдээлэл ирсэн байна. Онцгой байдлын албан хаагчид техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал бага, хүрэлцээ дутмаг зэрэг шалтгааны улмаас зөвхөн 8 дуудлага дээр ажилласан.

Тиймээс өндөр хүчин чадалтай буюу нэг цагт 300 метр куб урсгалтай, 300 тонн ус соруулах хүчин чадал бүхий, тээврийн хэрэгслээр чирэгч 2 ш мотопомпийг Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.

Ингэснээр онцгой байдлын алба хаагчид богино хугацаанд үерийн аюулаас сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах, бүтээмж нэмэгдэх, түргэн шуурхай ажиллаж, дараа дараагийн олон дуудлага мэдээлэлд хүрэх боломж бүрдэж байгаа юм.