Нийслэлд 500 мянган иргэн вакцины гуравдугаар тунд хамрагджээ

0
268

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд зургаа, хоёрдугаар тунд нэг, гуравдугаар тунд 51, дөрөвдүгээр тунд 47 нийт 105 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 53.3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.1 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3038 жирэмсэн эх, 12-15 насны 68698 хүүхэд, 16-17 насны 27077 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.