Алт худалдан авалт 4.2 хувийн өсөлттэй байна

0
3951

Энэ сарын 8-наас 14-ний өдрүүдэд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мян.тн нүүрс экспортод гаргажээ. Тухайн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 14.6 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тн катодын зэс экспортолжээ.

Мөн авто замаар 13, төмөр замаар 1355 чингэлэг төмрийн хүдэр, баяжмалын экспортолсоноор оны эхнээс нийтдээ 806.5 мянган тонн болоод байна.

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 3,548.2 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2 хувиар өсөв.