Монголбанк “Central Banking FinTech RegTech Global Awards: The Pioneer Award” шагналыг хүртлээ

0
5920

Монголбанк Central Banking институтээс шалгаруулсан “FinTech RegTech Global Awards”-ийн “The Pioneer award” шагналыг 6 дугаар сарын 14-ний өдөр Лондон хотноо хүртлээ.

Монголбанк арилжааны банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулдаг их өгөгдлийн системийг суурилуулсан нь түүчээлэх ажил болж, тус шагналын ялагчаар тодорсон байна. Энэхүү төсөл нь БНСУ-ын төв банктай хамтарсан “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KPP)”-ийн хүрээнд хэрэгжсэн юм.

Тус шагналыг хүртсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн санхүүгийн салбарт өрнөж буй мэдээллийн инновац болон энэ чиглэлээрх Олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон бөгөөд “Бид энэхүү амжилт дээрээ тулгуурлаад их өгөгдлийг ашиглан Төв банк болон санхүүгийн системд шинэчлэл, өөрчлөлт хийх боломжуудыг эрэлхийлэх болно” хэмээн мэдэгджээ.

“Central Banking FinTech RegTech Global Awards” шагнал нь Төв банкнууд, зохицуулагч байгууллагууд болон технологийн шийдэл санал болгогч компаниудын нэвтрүүлсэн шилдэг инновацыг онцолдог байна. 2023 оны шагналыг Кибер аюулгүй байдал, Төв банкны цахим мөнгөний экосистемийн инновац, хиймэл оюун ухааны зохицуулалт, мөнгө угаалтын эсрэг шинэчлэлүүд зэрэг нийт 11 төрлөөр тодруулжээ. Үүнд:

Төв банкууд, зохицуулагч байгууллагууд:

  • “The Global Impact” шагнал: Литвийн Төв банк
  • “The Pioneer” шагнал: Монголбанк
  • “CBDC Initiative” шагнал: Гүржийн Төв банк
  • “Cyber Resilience Initiative” шагнал: Филиппиний Төв банк
  • “Artificial Intelligence” шагнал: Европын Төв банк 

Зах зээлд тэргүүлэгчид:

  • “Global Technology Partner” шагнал: Accenture
  • “Anti-Money Laundering Technology Partner” шагнал: Ripjar
  • “Technology Partner for Regulatory Compliance” шагнал: Mitratech
  • “CBDC Partner” шагнал: R3
  • “Cyber Security Partner” шагнал: QI Tech
  • “Open Finance Partner” шагнал: Online PSB Loans

Дэлгэрэнгүйг:

https://www.centralbanking.com/awards/7958962/the-winners-of-the-2023-fintech-regtech-global-awards