Шинээр 834 халдварын тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа

0
217

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 834 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 479 Улаанбаатарт, 355 орон нутагт бүртгэгдэв.

Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2077 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6167 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1723 хүний биеийн байдал хөнгөн бол 48 хүн нэн хүнд байна.