Вакцины III тунд нэг сая, IV тунд 92 мянган хүн хамрагджээ

0
229

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт 551 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 797 хүн хийлгэжээ. Ингэснээр  өнөөдрийн байдлаар манай улс 5.5 сая тун вакцинд иргэдээ хамрууллаа.  

 Үүнээс I тунд 2270545 иргэн буюу хүн амын 69.8 хувь, II тунд 2171826 иргэн буюу хүн амын 66.8 хувь, III тунд 1015670 иргэн буюу хүн амын 31 хувь, IV тунд 92216 иргэн буюу хүн амын 2.8 хувь нь тус тус хамрагджээ.

Манай улсад халдварын оргил үе буурсан гэж үзсэн тул Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг буюу цар тахлын үеийн хязгаарлалтын бүх арга хэмжээг цуцлан, хилээ бүрэн нээх шийдвэр гаргасан. Гэхдээ “Халдварын эрсдэл огт байхгүй боллоо гэсэн үг биш” гэдгийг Шадар сайд мэдэгдсэн юм.