Эрүүл мэндийн даатгалын сангаас үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр авах үйлчилгээ

0
620

Таныг болон таны ойр дотны хүн өвдөхөд шаардагддаг санхүүгийн хүндрэлийг хуваалцдаг. Өөрөөр хэлбэл таны хамгийн хүнд үед дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг ашиглах эрх танд бий.

Та эрүүл мэндийн даатгалд хэдэн төгрөг төлдөг вэ?

Ажилтан та -сард 12800 , жилд 153600 төгрөгийг эрүүл мэндийн даатгал гэж төлдөг.  Үүниий 2% -ыг ажил олгогч тань төлдөг.

 Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин , оюутан, хөдөлмөр эрхлээгүй иргэн сард 3200 , жилд 38400 төгрөг төлж байна.

 Гадаадын иргэн өөрөө хүсвэл сард-6400, жилд 76800 төгрөг төлж болно.

0-18 насны хүүхдүүд сард -3200 , жилд-38400 эрүүл мэндийн даатгалд  шимтгэл болгон төлдөг бөгөөд үүнийг төр хариуцаж байна.

Даатгалаа төлсөн иргэн C вирус зэрэг зарим төрлийн өвчний оношилгоог үнэгүй хийлгэх боомжтой.Өвчний учир, эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард , тухайн эмнэлэгт даатгуулагч оншилгоо шинжилгээг Эрүүл мэндийн даатггалын байгуулгатай гэрээ бүхий төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад хийлгэх эрхтэй.

Даатгалаа төлсөн иргэний Жирэмсний өмнөх, дараах эмчилгээнд 145500- 804090 төгрөгийн зардыг төлдөг. Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас зайлшгүй эмчлэх шаардлагатай бол 37 долоо хоног хүртэл , төрсний дараах 6 долоо хоног хүртэл хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээний нэгэн адил оношноос хамаарч 145500-804090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмннөөс эрүүүл мэндийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлдөг байна.

Даатгалаа төлсөн иргэн 500-65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр эм авах боломжтой.

Даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 20 бүлгийн 183 -ерөнхий нэршлийн 817 худалдааны нэрийн эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80% буюу 500-65000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй.

Өндөр өртөгтэй эмчилгээ , мэс засалд орсон бол нийт зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө. 975000-28,740,750 төгрөгийг хөнгөлж даатгуулагчийн санхүүгийн ачааллыг эрүүл мэндийн даатгалын сангаас хуваалцана.

Уламжлалт сэргээн засах эмчилгээнд 110,000-116,281 хөнгөлөлт эдлэх

Уламжлалт эмчилгээ авсан даатгуулагчийн өмнөөс 117,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ авсан тохиолдолд 110.000-116.281 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг.

Амбулторийн тусламж, үйлчилгээний төлбөрт нэг удаад 10500-11340 төгрөг

Тэтгэвэр авдаг настан , хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа хүн, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөж буй асран хамгаалагч, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг иргэн -сард-6400 , жилд-76800 төгрөгийг төлдөг ба үүнийг төр хариуцан төлж байна.

Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн дзаатгалын сангаас төлнө.Мөн хорт хавдын химийн өдрийн эмчилгээнд тохиолдол буюу нэг багц курс (химийн тариа гаж нөлөө арилгах эмчилгээ ) эмчилгээний зардалд 450.000 төгрөг, өдрийн туяа эмчилгээний зардалд нэг өдрийн эмчилгээнд 66.000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эмнэлэгт төлнө.

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэг үйлчилгээ аваагүй бол эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа орох эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд өвчний оношноос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг , эрүүл мэндийн нэгдэл , бүсийн оношлогоо , эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө даана. Үлдсэн 85-90 хувийг даатгалын сангаас төлнө.