Малчдаа дэмжих Үндэсний аянд Монголбанкны хамт олон нэгдлээ

0
18668

Мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээр Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, тэдгээрээс зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байдалтай, хаваржилт цаашид ч хүндэрч болзошгүй байна. Хаваржилт хүндэрсэн хүнд, хэцүү энэ цаг үед Монголбанкны хамт олон өөрсдийн санаачилгаар малчдадаа туслах аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлаж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хүнд, бэрх энэ өдрүүдэд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа тусалъя” гэх уриалгыг Монголбанкны хамт олон ийнхүү дэмжихийн хамтаар бусад банк, санхүүгийн байгууллагуудыг ч “Малчдаа дэмжих Үндэсний аян”-д нэгдэхийг уриалж байна.

Олон жилийн туршид тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл, цас, зудыг малчидтайгаа хамт хохирол багатай даван туулцгаая.