Нохойд хазуулсан иргэнд туслаагүй жолоочийг шалгаж байна

0
4817

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургаадугаар багийн нутагт нэгэн иргэн олон тооны нохойд хазуулж, аюулд орсон бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад буй. Энэ тухай мэдээлэл 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Цагдаагийн байгууллагаас тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д” болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.