НӨАТ-ын баримтаа 07 дугаар сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна

0
301

2023 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59-с өмнө амжиж бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. 

Нэгдүгээр улирлын буцаан олголтоор татвар төлөгч 1,143,309 иргэнд 69.2 тэрбум төгрөгийн буцаан олголт өгч байжээ.