Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагийн хяналт тавьж байна

0
184

Монгол Улсын Шадар сайдын 142 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн агаарын чанарын хяналтын бүсэд урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгааны арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж болзошгүй авто замын шалган нэвтрүүлэх товчоодод тавьж байгаа хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэлээс тодрууллаа.