Хүнээ хөгжүүлэхэд эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь чухал

Barimt.mn
2024/09/03

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн бодлогыг хөгжүүлж, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлсэн.

Хүнээ хөгжүүлэхэд чанартай боловсрол, эрүүл мэнд, эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллыг хөгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг уулзалтын эхэнд сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Монгол Улс 2024 оноос хуримтлалын нэгдсэн сантай болж, нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг нөөц санд байршуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах, улмаар өвлүүлэх боломж бүрдсэн.

Цаашид тогтолцооны шинэчлэлийг урт хугацаандаа тогтвортой хийж, олон давхар тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт дэвшүүлсэн гэдгийг онцлов.

Дэлхийн банк нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих EJOB платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлэхэд хамтран ажилласан. Цаашдаа платформыг илүү цогц, боловсронгуй болгоход хамтарч ажиллах талаар хоёр тал ярилцлаа.
Өнөөдрийн байдлаар манай улсын хөдөлмөр халамжийн байгууллагуудын 80 хувь нь халамж, 20 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг.

Цаашдаа нийгмийн халамжийг хэрэгтэй, зорилтод бүлэгт нь олгодог болгож, халамжаас хөдөлмөрт шилжиж, нийгмийн хамгааллыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28