УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээлээ

Barimt.mn
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.08.05/ эхэллээ. Тивийн шилдэг багуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээн нь Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Тэмцээний нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцож, баг тамирчид, дасгалжуулагчид болон хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ спортын жинхэнэ үнэ цэн нь шударга өрсөлдөөн, харилцан хүндлэл, эв нэгдэлд оршдогийг онцлоод, Зүүн Азийн шилдэг багууд нэг дор цуглан өрсөлдөж буй нь тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорихоос гадна улс орнуудын найрамдалт харилцаа, спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдад хандан эх орныхоо нэр төр, ард түмнийхээ итгэл найдварыг тээн талбайд гарч буйгаа ухамсарлан, өрсөлдөгчөөсөө эмээх бус өөрсдийн хамгийн сайн тоглолтыг үзүүлж, боломж бүрийг амжилт болгон хувиргахыг уриалав.

Монголын волейболын спортын түүхт 100 жилийн ойтой давхцан зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь үндэсний шигшээ багийн хувьд тивийн шилдэг багуудтай эх орондоо өрсөлдөн ур чадвар, чансаагаа ахиулахын зэрэгцээ Монголын волейболын спортын шинэ амжилт, шинэ түүхийг бүтээх томоохон боломж болж байгааг нээлтийн үеэр онцолсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… Өчигдөр
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо Өчигдөр
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19