Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хариуцлага юм

Barimt.mn
2026/05/01

-ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ ТЭДНИЙ ДУУ ХООЛОЙГ СОНСОХ НЬ ЧУХАЛ-

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЦЕГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяны хүрээнд өнөөдөр /2026.04.30/ төрийн байгууллага, хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч зэрэг төлөөллөөс бүрдсэн зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнийг нээж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “…Цахим орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах асуудал нь зөвхөн нэг салбарын бус, нийгмийн хамтын хариуцлага болоод байна. Иймд төрөөс цахим орчин дахь хүүхдийн хөгжил хамгааллын бодлого, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа мөн цахим ур чадварыг сайжруулах ажлыг цогцоор шийдвэрлэх цаг болжээ…Тийм ч учраас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс манлайлан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр онцолж энэ асуудлыг шийдвэрлэх суурь нь болох Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Боловсролын яамтай хамтран боловсруулж байгааг дуулгамаар байна” гээд хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал  хэмээн онцлов.

Сүүлийн жилүүдэд үе тэнгийн дээрэлхэлт цахим орчинд үйлдэгдэж, хүүхдүүдийн нэг нэгнээ дээрэлхэж зодож буй бичлэг, зургийг түгээх, доромжлох, эрүүл мэнд, нэр төрд нь халдах, гадуурхах, заналхийлэх зэрэг хэрэг зөрчил цөөнгүй бүртгэгдэх болсон. Тиймээс үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хэрэг, зөрчил үйлдэгдсэний дараа биш өмнө нь арга хэмжээ авах, соён гэгээрүүлэх, сурталчлан таниулах нь чухал ач холбогдолтой юм. Энэ зорилгоор ЦХИХХЯ-наас бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах, цахим хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тухайлбал, E-Mongolia платформын дэргэд E-Kids апп нээж хүүхдүүд тулгамдсан асуудлаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлж буй. Цаашлаад эцэг, эх, асран хамгаалагч, багш нарын цахим ур чадварыг нэмэгдүүлснээр цахим орчин дахь эерэг, сөрөг контентод хяналт тавьдаг болох, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар зорьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 3 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 4 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18