Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэр танилцуулж, 863 МВт-ын төслийн багц бүрдүүллээ

Barimt.mn
2026/08/26

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компаниуд болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудад албан ёсоор танилцууллаа.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн бөгөөд Монгол Улсын өргөн уудам газар нутаг, сэрүүн хуурай уур амьсгал, нар салхины арвин нөөц нь ногоон дата төв хөгжүүлэх чухал давуу тал болж буйг онцлов. Тэрээр, дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлынхаа давуу талд тулгуурлан Монгол Улс сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн “шинэ төв” болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглээд, олон улсын түншүүдийг хамтран ажиллаж, технологи, туршлагаа хуваалцан, хөрөнгө оруулахыг урьсан юм.

Энэхүү санаачилга нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон өгөгдөл хадгалах хэрэгцээг эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдвэрлэхэд чиглэж байна. Санаачилгын хүрээнд дээрх байгалийн давуу талуудыг эрх зүй, татвар, санхүүжилт, эрчим хүч, газар ашиглалтын бодлоготой нягт уялдуулж, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхээр зорьж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улс АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, хувийн компаниуд болон Азийн хөгжлийн банктай 10 санамж бичигт гарын үсэг зурж, нийт 863 МВт-ын төслийн багц бүрдүүллээ. Санамж бичгүүд нь ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дэд бүтэц, дижитал шилжилт, судалгаа, технологийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс бөгөөд дата төв болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хү… 2026/09/24
COP17-г зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талар… 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24