Аудит хүрэлцэхгүй байна гэсэн ч байнгын хороо албан хаагчийн тоог нэмэхийг дэмжсэнгүй

Barimt.mn
2024/05/28

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, “Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.

Энэ талаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын байгууллага жилд дунджаар 4900 орчим аудит гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээрт давхардсан тоогоор 12 мянган байгууллага хамрагдаж байна. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт заасан цаглаврын дагуу санхүүгийн аудитад зарцуулж буй хугацааг сүүлийн 3 жилийн дунджаар үзэхэд нэг санхүүгийн аудитад 2.2 хүн өдөрт зарцуулж байгаа нь хэт богино хугацаа бөгөөд энэ нь аудитын чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Мөн хүний нөөцийн дутмаг байдлаас шалтгаалж цаг хугацаандаа аудит хийгдэхгүй, аудитын эрсдэл өндөр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар жилд дунджаар 90-130 автомашин, байгууламж, гүүр, зам, засварын ажлууд болон концессын 2-3 ажилд аудит хийж, дүгнэлт өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна гэв.

Мөн төрийн аудитын байгууллага нь санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн зэрэг аудит хийхийн зэрэгцээ гүйцэтгэлийн аудитад зайлшгүй мэргэшсэн инженер, төсөв санхүүгийн тусгайлсан мэргэжилтэн, хүний нөөц, олон улсын чанартай гэрээ хэлцэл, төсөл, хөтөлбөрт ажиллах олон улсын эрх зүйн шинжээч шаардлагатай байдаг. Иймд  Төрийн аудитын тухай хуулийн дагуу зөвлөх шинжээчээр авч ажиллуулж байна. Төсвийн тухай хуулийн цаглаварт хугацааны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд аудит хийхэд орон нутаг дахь төрийн аудитын байгууллага 10-12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь тухайн орон нутагт аудит хийхэд хүндрэлтэй байгаа юм. Иймд бид төрийн аудитын байгууллагын орон тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харгалзан, орон тооны дээд хязгаарыг 130 албан хаагчаар нэмэгдүүлэх саналыг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн гэж байлаа.

“Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 5 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 6 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18