Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээв

0
1166

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ.  Улмаар чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалт явуулав. Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээн авсангүй.