Тэтгэвэр, насны хишиг, хүүхдийн мөнгийг энэ сарын 14-нд иргэдэд олгоно

0
533

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.

Ахмад настнуудын гуравдугаар сарын 1-ний тэтгэврийг хоёрдугаар сарын 14-нд олгох аж. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог бол энэ хугацааг  хоёрдугаар сард 14-ний өдөр болгож урагшлуулжээ.

Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгө олгодог. Энэ тэтгэмжийг мөн энэ сарын 14-нд олгох хуваарь гарсан байна. Хуваалцах