Хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн хяналтын ажилтнуудыг сургалтад хамруулав

0
148

Худалдаалах үйл ажиллагаа, түүнд тавигдах шаардлага, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хууль, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Дижитал концепт” компанитай хамтран үзүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон сүлжээ дэлгүүрүүдийн удирдлага, дотоод хяналтын ажилтнууд, зохион байгуулагчид болон иргэд хамрагдав.

Үзүүлэх сургалтын үеэр худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хянах хэрэглэгчийн хяналтын хуудсыг худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгдэхээс сэргийлэх, аюулгүй хүнсээр хангах, худалдах, хэрэглэх нөхцөл бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар зөв ойлголт өгөх, худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжид тулгардаг хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг хэлэлцлээ.

Сургалтад оролцсон худалдаа эрхлэгчид, хэрэглэгчдийг хяналтын хуудасны бүлэг бүрээр баг болгон эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, гарсан үр дүнгээр харилцан ярилцаж, эрсдэлтэй болон зөрүүтэй үнэлсэн асуултаар санал солилцож, хүнсний аюулгүй байдалтай холбоотой 3 хууль, 2 стандартын 46 зүйл заалтыг тайлбарлан нэгдсэн ойлголт өглөө.

Мөн улсын байцаагчид зориулалтын багажийн тусламжтайгаар хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим, худалдаа, үйлчилгээнд хэрэглэж буй зарим нийлэг уутанд хэмжилт хийж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид мэдээллээ хэрхэн цахимд бүртгүүлэх талаар зөвлөгөө өгч мэргэжил арга зүйгээр хангав.