МХЕГ: Ойн хамгаалалтын бүсэд шинээр газар олгосон зөрчлүүд илэрч байна

0
1071

МХЕГ-ын даргын баталсан 01/96 дугаар удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд газар олголтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Өнгөрсөн 7 дугаар сараас эхлүүлсэн тус шалгалтын явц, үр дүнгийн талаар орон нутгийн Байгаль орчин,  газрын харилцаа, геодези, зураг зүйн улсын /ахлах/ байцаагчидтай харилцан мэдээлэл солилцох,   зөвлөгөө,  зөвлөмж өгөх ажлыг өнөөдөр МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад:

-Ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд шинээр газар олгосон,
-Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ойн сан бүхий газрын хамгаалалтын зурваст төлөвлөсөн,
-Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хамгаалалт хангалтгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.

ГАЗАР ОЛГОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА хэмээн Мэргэжлийн Ерөнхий Газраас мэдээлэв