Тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгохоос өөр аргагүйд хүрсэн гэв

0
291

Улаан буудайн үнэд нөлөөлж буй хүчин зүйлийн талаар “Монголын тариаланчдын үндэсний холбоо” хэвлэлийн бага хурал хийв.

 Буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдэж, бодит зардал өссөн.   Иймд тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн ба зардлаасаа доогуур үнээр буудайгаа худалдвал тариаланчид өртгөөсөө доогуур үнэлэгдэж сөхөрнө гэж мэдээллээ.

Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ: “Өчигдөр Хүнс,Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д үтрэм (тариа цайруулдаг талбай) нөхцөлөөр худалдаж авах, буудайнхаа үнийг зарлалаа.  Яам бидний нэг л худалдан авагч. Гэхдээ тухайн жилийн улаан буудайн жишиг үнийг тогтоодог.    

 Хөдөө аж ахуйг дэмжих санд: 

  • 1-р ангиллын улаан буудай 1 тонн-1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаан буудай 1 тонн-970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаан буудай 1 тонн-940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаан буудай 1 тонн-880,000 төгрөгөөр тооцож хүлээн авахаар болжээ. Агуулахад ийм үнээр авах боломжгүй. 
  • Учир нь тариаланчдын холбооны тооцоолсноор 1 га талбайн өртөг  1 сая 80 мянган төгрөгөөс 1 сая.280 мянган төгрөг байна. Нэг саяас доош үнээр худалдвал тариаланчид алдагдал хүлээнэ. Мөн дээрх дөрвөн ангиллыг өөрчлөх ёстой. Учир нь олон ангилах нь буудайг үнэ цэнгүй болгодог ба чанаргүй нэрээр бидний бүтээгдэхүүнийг  хямд үнээр авах шалтгаан болдог” гэв

    Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 380-400 мянган га-д буудай тариалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 330 мянган га-д тариалж, өмнөх жилүүдээс 50 мянган бага га талбайд тариалсан.  Энэ нь өнгөрсөн  хавраас өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд  шатах, тослох материал, сэлбэг, бодис, бордооны үнэ 30-40 хувиар өссөнтэй холбоотой.  Мөн яг өдийд тариаланчдад санхүүжилт ихээхэн шаардлагатай болдог. Учир нь банкнаас зээлээ хумьдаг. Иймд  өөр санхүүгийн байгууллагуудаас өндөр хүүтэй зээл авах шаардлагатай болдог. Хүнс, Хөдөө, Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам 400 мянган тонн буудай үтрэмд бууна гэж тооцжээ. Комбайнаас буусан будааг цэвэрлэхэд дунджаар 6 хувийн хорогдол гардаг. Тэгэхээр 380 мянга орчим хүнсний буудай хураах төлөвтэй байна.Үүнээс:

  • Үрийн нөөцөд жил бүр 60 мянган тонныг хадгалдаг.
  • Гурилын болон Спирт, Тэжээлийн үйлдвэрүүд худалдан авна гэх мэт таван төрлөөр ашигладаг.  Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг чадан ядан хангана гэсэн үг юм. Энэ жил гурилын үйлдвэрүүд нэг тонн буудайг 1.2 сая төгрөгөөр авбал тариаланчид зардлаа нөхөж чадахаар байна гэж Тариаланчдын холбооноос мэдээллээ.