Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ

0
226

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. Энэ дагуу өнөөдрөөс дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эхэлж байна. Үүнд:

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/ 

ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/

ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/

Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг  хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.