Орон нутгийн 9 чиглэлд энэ сарын 30-наас шууд нислэг үйлдэхээр боллоо

0
314

МИАТ ТӨХК орон нутгийн найман чиглэлд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шууд нислэг үйлдэхээр болжээ.

Түүнчлэн нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулжээ. Тухайлбал, Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733,000-852,000 төгрөг (НӨАТ ороогүй үнэ) байгаа бол нэг талдаа 366,500-426,000 төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810,000-902,000 (НӨАТ ороогүй үнэ) төгрөгийн үнэтэй бол нэг талдаа 405,000-451,000 төгрөгийн (НӨАТ ороогүй үнэ) үнэтэй байгаа аж.

Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд:

  1. Ховд аймаг – Ховд
  2. Баян-Өлгий аймаг – Өлгий
  3. Увс аймаг – Улаангом
  4. Завхан аймаг – Улиастай
  5. Говь-Алтай аймаг – Алтай
  6. Хөвсгөл аймаг – Мөрөн
  7. Өмнөговь аймаг – Даланзадгад
  8. Дорнод аймаг – Чойбалсан

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ БОЛОН ТАРИФ:

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг