Хүүхдийн мөнгөн хадгаламжийг барьцаалж зээл авахыг хоригложээ

0
228

ХНХ-ын сайд А.Ариунзаяа Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжид хамаарах зүйл ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол 100 мянган төгрөгийн тэтгэмжийг эцэг, эхэд нь олгохгүй” гэсэн агуулга ярьсан юм. Тэгвэл энэ нь шинэ сэдэв биш аж. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард 19-нд Засгийн газрын 36-р тогтоол батлагджээ. Тус тогтоолоор “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулах, хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.

Харин шинэчлэн баталснаар, журмын 5.2-т “…дараах тохиолдолд хуримталыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд үүнд дээрх агуулга багтсан байгаа юм.

Мөн үүнээс гадна, 6.4-т “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн 100 мянган төгрөгийн дансанд хуримтлагдсан хадгаламжийг барьцаалж зээл олгохыг үүгээр хориглосон байна.