МХЕГ-ын дарга Б.Баасандорж ЖАЙКА-ын суурин төлөөлөгчтэй уулзаж санал солилцлоо

0
1037

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж  ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжээд 20 жил болж байгаа. 200 гаруй хууль, 4400 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг” гээд цаашид мэдээллийн нэгдсэн сан байгуулж, үйл ажиллагаагаа цахимжуулах, сургалтын танхим байгуулж, албан хаагчдаа мэргэшүүлэх сургалтууд зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тамүра Эрико барилгын салбар дахь мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа хийж, үр дүнг танилцуулан хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн  ЖАЙКА-ын төв байгууллагаас төрийн албан хаагчдын чадавхийн талаарх нэгдсэн судалгааг хийхээр төлөвлөж байгаа ба үүнд мэргэжлийн хяналтын байгууллагыг хамруулан дэмжиж ажиллана гэв.