Тариалан эрхлэгчдийг дэмжих зээлийн санхүүжилтийн гэрээг банкуудтай байгуулав

Barimt.mn
2026/04/15

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон арилжааны банк хооронд Монгол Улсын Засгийн газрын "Атар-4" тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 2026 онд олгох хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг байгуулах гарын үсэг зурах ёслолд оролцлоо.  

Монголбанкнаас Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн,  Засгийн газрын “Шинэ хоршоо”, “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян” зэрэг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн.

Үүний үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2025 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувиар өссөний 2.9 хувийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлж, эдийн засгийн  өсөлтөд  голлох нөлөө үзүүлээд байна.  

Хаврын тариалалт эхэлж буйтай холбогдуулан салбарын яамнаас тариалан эрхлэгчдэд олгож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй банкны эх үүсвэрээр олгох хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулж байна.

Тус гэрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөгөө талаас Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Капитрон банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Зоригт, М банкны бизнесийн зээлийн газрын  захирал А.Дуламрагчаа нар  гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28