Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нь томчууд...

Barimt.mn
2026/03/16

-Үүнийг сууриар нь шийдвэрлэхэд гадны туршлага хэрэггүй-

Боловсролын яам үе тэнгийн дээрэлхэлтийг сууриар нь шийдэхийн тулд Финляндын мэргэжлийн багтай хамтран ажиллана гэнэ.

Юу гэсэн үг вэ. Бид гадны туршлага судалснаараа хөгждөг бол одоо цэнгэлийн манлайд хүрсэн байгаа. Бүх асуудалд туршлага судална гэхээ одоо болих цаг болсон.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэл, дүүргүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл гэж данхар бүтэц бий. Том төсөвтэй.

Гэтэл энэ нүсэр бүтэц, төсвөөр үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай. Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, зодож гэмтээх, заналхийлэх, цахим орчинд бичлэг хийж цацах үйлдэл гэнэт өнөөдөр гараад ирчихсэн асуудал биш.

Хяналтгүй мэдээлэл, цахим орчинд эрээ цээргүй бичлэг постууд хэрээс хэтэрч, түүнийг нь томчууд өөрсдөө сэвж, хүчирхийлэл, хараал, садар самуун үг хэлдэг. Үүнд мөнөөх лайвчдын нөлөө маш их. Хэн дуртай нь сошиалд лайв хийж, салаавч гаргаж, хараал урсгадаг. Энэ нь бүр мөнгө олох хэрэгсэл болчихсон.

Нэг үгээр томчууд цахим орчинд оюун санааны хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүд түүний тусгал болоод удлаа. Гадны мэргэжлийн багтай хамтарч сууриар нь шийдэх гээд байгаа шалтгаан нөхцөл бол энэ юм.

Үүнийг ойлгоод шийдчих салбарын яам, Гэмт хэргээс сэргийлэх зөвлөлүүд, ХЭҮК, хүүхдийн байгууллагууд алга гэхээр харамсал төрж байна.

Хүүхэд бол тэр чигтээ томчуудын, нийгмийн толь, тусгал. Үүнийг өөрчлөх, нөлөөллийн арга хэмжээ авч чадахгүй бол өчнөөн албан тушаалтнууд суудлын бөглөөс болж суух хэрэггүй.

Аав ээжүүд ч хожим амаа барьж харамсахгүйн тулд гэрийн хүмүүжил, хүүхдүүдээ төлөвшүүлэх, хүн байх ухаанд сургаасай. Хүн байна гэдэг хамгийн том сурах ёстой эрдэм юм.

Үүнд Боловсролын яам нэн тэргүүнд анхаарууштай. Хүүхдүүдийг цахим орчноос хязгаарлана гэсэн хууль ярьж байдаг цаг ч биш, угаасаа бүтэшгүй. 

Д.Биндэр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28