Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав

Barimt.mn
2026/02/13

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, цэгцлэх зорилгоор өнөөдөр /2026.02.13/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллав.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Уг орд нь ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн түүхий эдийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой юм.

Төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргүүлэх, нээлттэй сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгав. Мөн цогцолбор байгуулах газрыг яаралтай улсын тусгай хэрэгцээнд авахыг Дархан-Уул аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Төслийн үр дүнд 1200 ажлын байр бий болох юм.

Засгийн газар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д валютын нөөц нэмэгдүүлэх хүрээнд 117.0 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг өгсөн. Харин тус компани жилийн гүйцэтгэлээр 173.3 сая ам.доллар төвлөрүүлжээ. Мөн 28.4 мянган тонн ган бүтээгдэхүүн, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал буюу экспортыг 2024 оноос 2.3 дахин нэмэгдүүлжээ.

 </div> <hr>  <div class=

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28