УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдэл гаргажээ

Barimt.mn
2026/02/12

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилж буй. Гэтэл ТАСС агентлаг УИХ-ын дарга Н.Учралыг “Оросын цагаач гэр бүлийн удам” гэж бичжээ.

Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Төгсбаяр: Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Улсын Их Хурлын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг. Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно. Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа. ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28