Явган замын цагдаатай болчих юм уу? П.Батчимэг гишүүн ээ

Barimt.mn
2025/12/09

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг түргэн, түүхий боловсруулж, Замын хөдөлгөөний дүрэмд заасан зохицуулалтыг давхардуулсан, зарим заалтыг үгүйсгэсэн, хоёрдмол утгатай зөрчилдөөн үүсгэхээр болсныг өмнө дурдсан.

Эдгээрээс дахин сануулах заалт бол цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой зохицуулалт. Тодруулбал, хуулийн төсөлд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг явган хүний замаар 10 км/цаг хүртэл хурдтай явахыг зөвшөөрч, бүр дээд хурдыг нь 25 км/цаг гэж тогтоочихжээ. Хуулийн төслийн 4/211 дугаар зүйл буюу “Цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлагын 211.1.1-т “0,5 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 25 км хүртэл байх” гэж заасан байна. Мөн төслийн 3.1.12-т ”Цахилгаан скүүтер” гэж нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан, цахилгаан хөдөлгүүртэй, суудалгүй, техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй, хоёр эсхүл гурван дугуйтай цахилгаан тээврийн хэрэгслийг;  3.1.13-т ”Цахилгаан дугуй” гэж нэг хүн тээвэрлэхэд зориулагдсан, цахилгаан хөдөлгүүр болон дөрөө хосолсон, техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс ихгүй, хоёр эсхүл хэд хэдэн дугуйтай цахилгаан тээврийн хэрэгслийг хэлнэ гэжээ.

Тэгэхээр явган хүний замаар давхиж яваа цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн хурд цагт 10 эсвэл 25 км цаг байгаа эсэхийг хэн хэмжих вэ? Өнөөх хэдэн уулзварын ачааллаа зохицуулж хүрэлцдэггүй замын цагдаа нар уу. Эсвэл эрүүл мэнд, амь насаа эрсдэлээс хамгаалахын тулд иргэд нь өөрсдөө хурд хэмжигч бариад явж байх уу. Яршиг зүгээр,  явган замын цагдаатай болчих юм уу?

Ийм амьдралгүй, хөрсөн дээр буухгүй зүйл заалтыг эхнээс нь засч залруулаад явахгүй бол хожим гарах үр дагавар, хор хохирлын хариуцлагыг хэн хүлээх вэ П.Батчимэг гишүүн ээ.

Хэдэн тоо дурдъя. Өнгөрсөн онд улсын хэмжээнд сурронскүүтерээс үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна. Харин энэ оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтерээс үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт тохиолдлын 39 хувь нь 10-19 насныхан. Авто замд хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг нөхдүүд явган замаар бүр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх биз. Явган замаар амар тайван алхах цаг ард үлдэж, хаанаас юу ч гарч ирээд мөргөчих бол гэсэн айдас хүйдэстэй явмааргүй байна, бид.

Эрхэм гишүүн ээ, өнөөдөр мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний хууль, дүрмээ л ягштал мөрдүүлэхэд анхаарна уу. Хэрэв хууль санаачлах гэж байгаа бол эрх зүйн орчин, зохицуулалт ямар байгааг эхлээд сайн судлаад, хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авбал хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байна. 

Эх сурвалж: Индэр.мн



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28