Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг өргөтгөв​

Barimt.mn
2025/12/08

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх "Nature Summit 2025" арга хэмжээний нээлтийн индэрт Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв. Нээлтийн илтгэгчдийн эгнээнд Конвенцын Дэд гүйцэтгэх дарга хатагтай Андреа Меза, Панама Улсын Байгаль орчны яамны төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон сайн үйлсийн түншүүд хамт оролцлоо. "Nature Summit 2025" нь улс орнууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг нэгтгэн, байгаль, газар, ус, уур амьсгалын асуудлаар хамтын шийдэл, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцдэг дэлхийн хэмжээний чуулган юм. Монгол Улсын хувьд уг арга хэмжээнд оролцох нь 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, хөрөнгө оруулалтын чиг хандлагатай уялдуулах, түншүүдтэй холбогдох чухал боломжийг бүрдүүлж байна. Нээлтийн үеэр Д.Батмөнх Монгол Улсын цаашдын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт шаардлагатай гурван гол чиглэлийг танилцуулав. Үүнд: Бэлчээрийн экосистем болон тогтвортой мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, Усны нөөцийн тогтвортой менежмент ба газар-усны нэгдсэн уялдаа, Байгальд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц.

No photo description available.  

Тэрээр эдгээр чиглэлүүдийг олон улсын түншүүдтэй хамтран хөрөнгө оруулалт татах боломжтой, бодит төсөл хэлбэрээр хөгжүүлэх зорилготой байгааг онцолж, COP17 нь хамтын шийдэл, хөрөнгө оруулалт болон бодит үр дүнг бий болгох талбар болно гэдгийг тэмдэглэв. Монгол Улс "Nature Summit 2025" арга хэмжээнд оролцсоноор санаачилга, бодлогоо олон улсад таниулах, донор байгууллагууд болон хувийн хэвшлийн түншлэлээ бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлд шаардлагатай санхүүжилт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхмыг хийж байна. COP17 нь зөвхөн олон улсын хамтын нийгэмлэгт төдийгүй Монгол Улсад эдийн засаг, байгаль орчны менежмент, бүс нутгийн манлайлалтаараа өгөөжтэй, урт хугацааны үр дүн авчрах хурал болохыг онцлон тэмдэглэлээ.

Ц.Ариунсувд



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 5 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 6 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18