“Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал боллоо

Barimt.mn
2025/11/18

Монголбанкнаас санаачлан “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурлыг өнөөдөр /2025.11.17/ зохион байгууллаа. Хуралд Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов. 

Хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 93 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт, 7 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Ийнхүү манай эдийн засаг экспортын бүтээгдэхүүний орлогоос улам ихээр хамаарч, гадаад, дотоод өөрчлөлтөд эмзэг болж байгаа нь уул уурхайн бус салбар, түүний экспортод онцгой анхаарал хандуулах нь чухал байна” гэв. Мөн уул уурхайн бус экспортын орлогын 33 хувийг ноос, ноолууран бүтээгдэхүүн бүрдүүлж, үүний дийлэнх хэсгийг хагас боловсруулсан байдлаар экспортолж байгааг дурдаад, хэрэв ноос ноолуурын салбарыг дэмжиж, нэмүү өртгийг нэмэгдүүлж чадвал жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын орлого олох боломжтой гэх судалгааны үр дүнг онцлоод, энэ нь экспортын төрөлжилт, өрсөлдөх чадварт онцгой ач холбогдолтой гэдгийг онцлов.

Хурлын үеэр уул уурхайн бус экспортын орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг ноос, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлага, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих боломж, салбарт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн уул уурхайн бус салбарын экспортын өнөөгийн нөхцөл байдал, санхүүжилтийн боломжууд, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт, Монголын ноос ноолуурын салбарын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Энэхүү уулзалтын зорилго нь бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, уул уурхайн бус экспортын салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэхэд чиглэж байна.

Ц.Ариунсувд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28