“Google Pay” төлбөрийн системийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ

Barimt.mn
2025/11/18

Олон улсын цахим төлбөр тооцооны системд өргөн ашиглагддаг “Google Pay” үйлчилгээ өнөөдрөөс Монголд албан ёсоор нэвтэрлээ. Одоогоос жил орчмын өмнө буюу 2024 оны 12 дугаар сард Голомт банк Худалдаа Хөгжлийн банкнууд Apple Pay үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж байсан бол өнөөдөр /2025.11.18/ ийнхүү Google Pay төлбөрийн системийг нэвтрүүлснээр Android болон Wear OS төхөөрөмж хэрэглэгчид төлбөр тооцоогоо хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Apple pay болон Google Pay нь олон улсын төлбөрийн чиг хандлагад чухал үүрэг гүйцэтгэж, хэрэглэгчдэд ухаалаг утсаараа хэдхэн товшилтоор төлбөрөө хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгож байна. Нөгөө талаас төлбөр хүлээн авагч байгууллагуудын төлбөр тооцооны явцыг хурдасгаж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид эергээр нөлөөлнө” гэв.

Монгол Улсын хэмжээнд Google Pay нэвтэрснээр хэрэглэгчдийн хувьд үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоогоо хийх боломж нэгээр нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын төлбөр тооцооны хөгжил дэлхийн төлбөрийн системийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйг илтгэсэн чухал алхам боллоо.

Google Pay нь төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашиглан хэрэглэгчийн мэдээллийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалдаг, дэлхийн 100 гаруй оронд идэвхтэй хэрэглэгддэг төлбөрийн шийдэл юм.

Ц.Ариунсувд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28