​COP30 Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах бодлогоо танилцуулна

Barimt.mn
2025/11/20

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал "Дэлхийн уушиг" гэгддэг Амазоны бүсийн хамгийн том хотуудын нэг, Бразил улсын Белемд үргэлжилж байна. Монгол Улсыг төлөөлж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцохоор төлөвлөсөн байна.  

бичвэр нарын зураг байж магад

COP30-д оролцож байгаа манай төлөөлөгчид 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах бас нэг зорилготой оролцож байгаа юм. 

нэг буюу түүнээс олон хүн ба "COP3O Belém, Brazil Nov 10-21, 2025 nn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

COP17 бэлтгэл ажлыг танилцуулах уулзалтыг Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй хийхээр төлөвлөсөн байна. Белем хотын COP30 нь Монгол Улсын уур амьсгалын бодлогыг олон улсад таниулах, мөн COP17 -г амжилттай зохион байгуулахад шаардлагатай олон улсын дэмжлэг, түншлэлийг өргөжүүлэх стратегийн боломж бүрдүүлж байгаа юм. Бразил улсын Белем хотод болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал 11 дүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. 

Ц.Ариунсувд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28